АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021.12.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч...

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сумдын Засаг дарга нартай гэрээ байгууллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг дарга нь тухайн төсвийн жилийнхээ төсвийн тодорхой хувийг ой мод, ойн санг нэмэгдүүлэх, хамгаалах, мод тарих усжуулалт, бордоо, хөрс хамгаалалт, байгальд ээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг төлөвлөх зэрэг арга хэмжээнд зарцуулах юм.

Мөн хууль тогтоомжид нийцүүлэн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг тухайн орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны 10 жилийн ерөнхий төлөвлөгөө баталж түүний дагуу жил бүр нарийвчилсан төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Мод тарих үйл ажиллагааг сумын хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан, ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахиу нэгжийн тарьж ургуулсан модыг төсвийн хөрөнгөөр худалдан авах, урамшуулах давуу талтай юм