Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийв

2021.12.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр 2021 оны 12 дүгээр сарын 01-ны 02:00 цагт 21 аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Мал эмнэлгийн газрын дарга, Цагдаагийн газрын дарга, А...

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр 2021 оны 12 дүгээр сарын 01-ны 02:00 цагт 21 аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Мал эмнэлгийн газрын дарга, Цагдаагийн газрын дарга, Аймгийн Шуурхай штабын дарга нар оролцсон цахим хурал зохион байгуулж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг сонсон үүрэг чиглэл өглөө.

Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа ханиад томуу, хавсарсан хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй цаг үед эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдал, бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч ажиллах, 3 дугаар тунгын эрчмийг сулруулахгүй байх, сум, багийн хэмжээнд вакцинжуулалт дутуу, хамрагдалт сул, зохион байгуулалтыг сайжруулахад шат шатандаа анхаарч ажиллахыг аймгийн засаг дарга нарт үүрэг болголоо.