“ХЭНТИЙ ОРОН СУУЦ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТӨРИЙН БОДЛОГООР ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

2021.12.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хэнтий Орон Сууц” арга хэмжээний хүрээнд ард иргэдээ хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилтыг тусгасан. ...

МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хэнтий Орон Сууц” арга хэмжээний хүрээнд ард иргэдээ хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилтыг тусгасан.

Энэ хүрээнд ХОС буюу “Хэнтий орон сууц” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа байгуулж, төсөвт байгууллагуудын урсгал зардал, халаалтын зардлын хэмнэлт, жилийн эцсийн давсан орлогын төлөвлөрүүлж, орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр Өндөрхаан хороололд 150 айлын орон сууцны барих ажлыг эхлүүлж, өнгөрсөн зургадуугаар сарын 18-ны өдөр шав тавьсан. Тэгвэл өнөөдөр “Хэнтий орон сууц” ОНӨААҮГ-аас 1 мкв-ийг 1,5 сая төгрөгөөр бодож, уян хатан нөхцөлтэйгөөр орон сууцны зээлэнд хамрагдах саналыг уламжилжээ.

ТА бүхэн дор дурдсан “Хэнтий орон сууц” ОНӨААҮГ-ын мэдээлэлтэй танилцана уу?https://www.facebook.com/profile.php?id=100067483433387Та бүхэн зах зээлийн хамгийн хямд үнээр бэлэн болон урьдчилгаа 30% -н төлбөрөө уян хатан нөхцөлийн дагуу хувааж төлөөд Хаан, Хас, Төрийн банкны ипотек , орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой боллоо.

Малчид Хаан банкны орон сууцны зээлд хамрагдах боломжтой.1-3 өрөө байрийг / 1 мкв үнэ -1,500,000 /

1-өрөө 34 мкв 43 мкв

2-өрөө 46 мкв – 58 мкв

3-өрөө 60 мкв

Давуу тал:

Цэвэр агаар, тав тухтай орчин

Хүүхдийн тоглоомын талбай

Сургууль, цэцэрлэгт хамгийн ойрхон

Төвийн цэвэр бохир дулаантай холбогдсон

Ашиглалтанд орох хугацаа блок 2 : 2022 оны 3-р улирал

Ашиглалтанд орох хугацаа блок 3 :2022 оны 4-р улирал

Байршил: Хэнтий аймаг Хэрлэн сум 3-р баг “ Шинэ Өндөрхаан “ хороолол

“Хэнтий орон сууц “ ОНӨААТҮГазар : 70562122