АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ОРЛОГЧ, ДЭД ХУРАНДАА П.ЭЛБЭГСАЙХАН НИЙСЛЭЛ РҮҮ ТОМИЛОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2021.11.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан Улаанбаатар хотруу шилжин томилогдох болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч хүн...

Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан Улаанбаатар хотруу шилжин томилогдох болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр “Ковид-19” цар тахалтай бүх нийтээр тэмцэж буй амаргүй цаг үед Хэнтий аймгийн ОБГ-ын дэд дарга даргаар томилогдсон бөгөөд энэ хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, өндөр зохион байгуулалттай ажиллаж байсанд аймгийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж дараагийн томилогдох албанд амжилт хүслээ.