"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР-ИЙН " ХҮРЭЭНД ЗОХИОГДОЖ БУЙ НЭГДСЭН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ОРОЛЦОЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЛОО..

2021.11.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлагыг өөрчилье" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөг арга хэмжээг АЗДТГ, Хэрлэн сум, ХХҮГ, ...

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлагыг өөрчилье" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөг арга хэмжээг АЗДТГ, Хэрлэн сум, ХХҮГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн Бор-Өндөр 2 ОНХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 18 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сумдын халамжийн мэргэжилтнүүд болон өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байгаа нийт 80-аад иргэд хамрагдаж байна.

мөн урьд жилүүдэд тус өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж шалгаруулдаг байсан бол энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг сонсох, холбогдох төрийн байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр зохион байгуулж буй бодлого үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймгийн нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.