“ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД ЭХЭЛЛЭЭ

2021.11.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Цогц чадамжийг нэвтрүү...

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Цогц чадамжийг нэвтрүүлэх нь: Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, Хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхжуулах” зүүн бүсийн сургалт өнөөдөр Хэнтий аймагт эхэллээ.

Сургалтад Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн төрийн албаны салбар зөвлөл болон ёс зүйн хорооны гишүүд болох 40 гаруй албан хаагч оролцож байна. Тус сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож хэлсэн үгэндээ цаг үеэ олсон, оновчтой сургалтыг манай аймагт зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлээд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, авилга ашиг сонирхлын зөрчилгүй хүргэх үүднээс төрийн албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтууд болон хариуцлагын болон урамшууллын тогтолцоог нэвтрүүлж байгаа талаараа дурдсан юм. Сургалт 2 өдөр үргэлжилнэ.