БАЯН-АДАРГА СУМАНД 200 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2021.11.27
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон ГХБХБГ-ын албан хаагчид Баян-Адарга суманд ажиллаж 200 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Тус сумын ЕБС нь 240 х...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон ГХБХБГ-ын албан хаагчид Баян-Адарга суманд ажиллаж 200 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа.

Тус сумын ЕБС нь 240 хүүхдийн хүчин чадалтай боловч 430 хүүхэд хичээллэсээр иржээ. Харин энэхүү өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 440 хүүхэд хүлээн авах боломжтой болж, багш сурагчдад ажиллах, суралцах таатай нөхцөл бүрдлээ.

Уг барилгыг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр "Солер мэд" ХХК барьж, ашиглалтад оруулжээ.