ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙГ БАЯН-АДАРГА СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021.11.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11 дэх заалт, Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн сургалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2021 оны А/541 дүгээр захирамжийн дагуу Баян-Адарга суманд Гамшгаас...

Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11 дэх заалт, Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн сургалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2021 оны А/541 дүгээр захирамжийн дагуу Баян-Адарга суманд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг 2021 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон сумын Онцгой комиссын 22 гишүүн, мэргэжлийн ангийн 66 гишүүн, сайн дурын бүлгийн 5 гишүүн болон ард иргэд оролцсон юм.

Мөн энэ үеэр Баян-Адарга сумын Эрэн хайх, аврах салбарын байрны нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулжээ