ХОРШОО, НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН САЙЧУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2021.10.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсад Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийн 90 жил, Хэнтий аймагт ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 85 жилийн түүхэн ойг Хэнтий аймаг өчигдөр буюу 2021.10....

Монгол улсад Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийн 90 жил, Хэнтий аймагт ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 85 жилийн түүхэн ойг Хэнтий аймаг өчигдөр буюу 2021.10.19-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ойн баярын шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, МХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбарын тэргүүн Д.Батболд болон нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарынхан, хоршоологчдын төлөөлөл оролцсон юм.

2021 оны байдлаар аймгийн хэмжээнд оёдол, гутал, үсчин, гоо сайхан, цахилгаан бараа засвар болон бусад чиглэлээр 400 гаруй иргэн, аж ахуй нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2021 оны байдлаар аймгийн хэмжээнд 139 хоршоонд 4000 гаруй гишүүн бүртгэлтэй байдаг Хоршоодыг олон улсын төсөл хөтөлбөрүүд болон Мөн Засгийн газрын 2019 онд тогтоолоор Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан олон олон талт ажлуудыг зохион байгуулж байгааг нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээлж, цаашид бодлогоор анхаарахаа илэрхийллээ.

Мөн үеэр салбарын сайчуудыг аймгийн удирдлагууд шагнаж, урамшуулсан юм.

Үүнд: ХХААХҮЯамны "Жуух бичиг"-ээр:Дэлгэрхаан сумын Оёдолчин Г.Мягмарсүрэн, Г.Амарсайхан Хэрлэн сумын оёдолчин Б.Сарангэрэл, Ш.Соёлмаа, И.Ариунтунгалаг, Ч.Хэрлэнчимэг, Л.Дэмбэрэлсүрэн, Хэрлэн сумын оёдолчин, худалдагч Ц.Цэцэггэрэл, Хэрлэн сумын Гуталчин Г.Ганзоригт, Б.Гансүх,

ХХААХҮЯ-ны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр: Хэрлэн сумын гуталчин Б.Ганбат, Д.Саруулмаа, Хэрлэн сумын Цагчин Ц.Жамъяндорж,

Аймгийн ИТХ-ын "Сүлд" тэмдгээр: Хэрлэн сумын оёдолчин Г.Батжаргал, Ш.Пүрэвсүрэн Хэрлэн сумын гуталчин П.Алтансувд

Хэнтий аймгийн "Хүндэт Тэмдэг"-ээр:Мөрөн сумын “Монгол сүү хоршоо”-ны дарга С.Оюун “Хүрдэтийн 3 бүрд” хоршооны дарга Ж.Зоригтбаатар Жаргатхаан сумын “Ар гурван жаргалан” хоршооны дарга Д.Ганхуяг, Баянмөнх сумын “Иргэний хишиг” хоршооны дарга Ж.Баасансүх Мөрөн сумын ахмад настан Я.Чимэд Баянмөнх сумын оёдолчин Ч.Наранчимэг Хэрлэн сумын Гуталчин Ө.Оюунбаатар Хэрлэн сумын Оёдолчин Б.Ганганцэцэг Хэрлэн сумын Үсчин Н.Доржсүрэн Хэрлэн сумын дархан Д.Минжүүрдорж

"ХАН ХЭНТИЙН АЛДАРТАН" тэмдгээр: Баянмөнх сумын Иргэний хишиг” хоршооны гишүүн Ч.Дарханбаатар, Батноров сумын Оёдолчин М. Гүндэгмаа, Дархан сумын иргэн Ж.Сайнбилэг Баянхутаг сумын Оёдолчин Ч.Оюунчимэг Жаргалтхаан сумын гуталчин Б.Чанцалдулам Хэрлэн сумын оёдолчин Г.Баярсайхан Хэрлэн сумын Засварчин Б.Баатархуяг Хэрлэн сумын засварчин Ж.Өсөхсайхан Хэрлэн сумын Үсчин Т.Гантуяа Хэрлэн сумын оёдолчин Ж.Ирэхбаяр

Хэрлэн сумын ИТХ-ын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр: Хэрлэн сумын оёдолчин Б.Мөнхзаяа Хэрлэн сумын Үсчин Ц.Буянжаргал

Хэрлэн сумын Засаг даргын "ӨРГӨМЖЛӨЛ"-өөр Хэрлэн сумын үсчин Э.Хосшагай Хэрлэн сумын гуталчин Ж.Батбаяр Хэрлэн сумын үсчин, гоо сайханч К.Кундуз Хэрлэн сумын Гуталчин А.Алтан-Од Хэрлэн сумын үсчин Д.Тунгалагтуул

Хэрлэн сумын "Хүндэт тэмдэг"-ээр: Хэрлэн сумын гуталчин, оёдолчин З.Ганболд нарыг шагнаж урамшууллаа.

Үүнчлэн "Хэнтий-Ус" ХХК-ийн дараах ажилчид шагнууллаа.

Төрийн дээд "АЛТАН ГАДАС" одонгоор Банзрагчийн Гантөмөр, Цэдэвийн Баярмаа нарыг

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-аар Готовын Цэндсүрэн, Түдэвийн Лхагвадорж, Мөнхцэцэгийн Ганзориг нарыг

“Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Компанийн Борлуулалтын байцаагч О.Батцэцэг Халаалтын зуухны слесарь Ж.Баярхүү нарыг Барилга, хот байгуулалтын яамны

"Жуух Бичиг"-ээр Ахмад настан Н.Өлзийбуян Борлуулалтын байцаагч Наранхүүгийн Нандинцэцэг Халуун усны үйлчлэгч Б.Содгэрэл Ус хангамж ариутгах татуургын машинист Б.Энхбаяр Ус хангамж ариутгах татуургын машинист Д.Мэгзэр Усан санч Г.Алтанчингис Халаалтын зуухны машинист У.Хашцэцэг нарыг тус тус шагнаж урамшуулсан байна.

Нийт шагнал авсан сайчууддаа ойн баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.