АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ТӨР НИЙГМИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭН Д.ДАШДОРЖ ГУАЙН 80 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.10.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн ИТХ-ын Дарга асан, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Даржаагийн Дашдоржийн 80 насны ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Талархал, нэг сая төгрөгийн хамт гардуулан өглөө. Д.Д...

Аймгийн ИТХ-ын Дарга асан, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Даржаагийн Дашдоржийн 80 насны ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Талархал, нэг сая төгрөгийн хамт гардуулан өглөө.

Д.Дашдорж гуай 1961-1962 ЗХУ-ын Комсомолын төв сургуульд суралцаж төгссөн, 1962-1964 Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ХЗЭ-ийн хорооны Дарга, 1964-1966 Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1966-1969 Хэнтий аймгийн Биеийн тамирын нийгэмлэгийн Дарга, 1973-1975 Хэнтий аймгийн Дадал сумын Намын хорооны Дарга, 1975-1978 Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Дарга, 1978-1981 Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын Намын дарга, 1981-1985 Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны соёлын хэлтсийн Дарга, 1985-1990 Норовлин сум-нэгдлийн Дарга, 1990-1993 Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны хэрэг эрхлэх хэлтсийн Дарга, 1993-2000 Хэнтий аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн Дарга, 2000-2004 Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, 2012-2014 Хэнтий аймгийн Ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатай зүтгэлтэн юм.

Тэрбээр аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг Улсын Их Хуралд сонгогдсон явдалд талархаж, түмэн олны далай их сэтгэлийг дааж явахыг захиж, идэр залуу настай төрийн түшээдээ ажлын амжилт хүслээ.