ЗАМЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2021.10.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар өнөөдөр зам засвар арчлалтын “Харгуй АЗЗА” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: орон нутгийнхаа нөөц боломжийг дайчи...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар өнөөдөр зам засвар арчлалтын “Харгуй АЗЗА” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: орон нутгийнхаа нөөц боломжийг дайчилж, төсвөө тодотгосноор 1,6 км авто замыг шинэчлэх ажлыг бид хийлээ.

Ингэхэд орон нутгийн компани шалгарч гүйцэтгэсэн нь цаашид бид дотоод нөөцөөрөө зам харгуйгаа засаж шинэчлэх, шинээр тавих боломжийг эхлүүлж чадлаа.

Мөн аймагтаа анх удаа усны хаялгатай зам тавих ажлын эхлэлийг гүйцэтгэж байна хэмээж, бүхий л нөөцөө дайчилж ажиллаж байгаа Л.Бат-Октябрь даргатай “Харгуй АЗЗА” ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Үүнчлэн цаашид Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвшилцсөн Хэрлэн голын гүүрийг шинэчлэх, даацын автомашинуудын зорчих авто замын асуудал, Чингис хотын авто замын шинэчлэлийг шат дараатай хийх асуудлыг дэвшүүлж, тус компанид олон жил ажилласан замчдад шагнал гардууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

Б.Наранцогт / Экскаваторын операторч/

Д.Батбаяр /Жолооч/

Н.Ганболд /Индүүний операторч/

“ХАН ХЭНТИЙН АЛДАРТАН” ТЭМДГЭЭР

С.Чинбат /Механик инженер/

Ш.Зоригтбаатар /Жолооч/

Ц.Амгаланцогт /Жолооч/

Ж.Батбаяр /Замчин/

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Ц.Гүржав /Материалын инженер/

Б.Од-Эрдэнэ /Инженер/

Д.Мөнхсайхан /Индүүний операторч/

Г.Мөнгөншагай /ачигчийн операторч/ нарыг тус тус шагналаа.

Тус компанийн захирал Л.Бат-Октябрь ирэх жил зам ангийн 90 жилийн тохиож байгаатай холбогдуулан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагуудад тодорхой санал хүсэлтээ илэрхийлж, аймгийн хөгжилд оролцох болно гэдгээ мөн үеэр мэдэгдлээ.