БАЯН-АДАРГА СУМЫН БӨХ О.ЭРДЭНЭБАТАД “АЙМГИЙН АРСЛАН”, Б.ТҮВШИНТӨГСӨД “АЙМГИЙН ЗААН” ЦОЛ ОЛГОЛОО

2021.10.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Баян-Адарга сумын харьяат Осгондаваагийн Эрдэнэбатад “Аймгийн Арслан” цол, зургаа даван ...

Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Баян-Адарга сумын харьяат Осгондаваагийн Эрдэнэбатад “Аймгийн Арслан” цол, зургаа даван үзүүрлэсэн Баян-Адарга сумын харьяат Бат-Эрдэнийн Түвшинтөгсөд “Аймгийн Заан” цол аймгийн Засаг даргын захирамжаар олгосныг өнөөдөр гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэн шинээр цол авсан бөхчүүдэд бөхийн ёс жудгийг сахин, цаашид урамтай сайхан барилдаж, улсын цолонд хүрэхийг хүслээ. Тэрбээр цаашид бөхийн барилдааныг энэ жилийн наадмынх шиг шударга, үнэн хүчийг үзсэн, ард түмний хүлээлтэд нийцсэн найраагүй наадам зохион байгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.