АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021.10.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хууль зүй Дотоод ...

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хууль зүй Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Тэд Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ хийх зорилготой ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай уулзлаа.

Уулзалтаар талууд аймгийн Хүүхэд хамгаалах зөвлөлийн ажил, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа, Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нөхцөл байдлын талаар талууд зөвшилцлөө.

Аймгийн Засаг даргын зүгээс Ковид-19, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хамтарсан багийг чадавхжуулах ажил сургалт, дадлагын ажил саарсан, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зорилтот бүлэгт төдийлөн хүрч чадахгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг гарсны дараа арга хэмжээ авах гэх мэтчилэн бэрхшээл, бодит жишээ гарч ирснийг хэлж, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодитой ажил хийж байгаа.

Хохирогч хамгаалах байранд цагдаагийн албан хаагч жижүүрлэн ажиллуулах шаардлага тулгардаг.

Цахим орчинд сургууль цэцэрлэгүүдийн эцэг эхийн фэйсбүүк чатаар дамжуулан сургалт, нөлөөллийн ажил явуулахад анхаарч буйг онцоллоо.

Уулзалтын дараа хамтарсан ажлын хэсэг, аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаа, ГБХЗХГ-ийн дэргэдэх хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт хийн ажиллаж байна.