ЗӨГИЙН ҮҮР АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДАЖ, 4 ОЮУТАН НИЙТДЭЭ 9,6 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ АВЛАА

2021.10.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр” арга хэмжээг тусгасан. Хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бү...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр” арга хэмжээг тусгасан. Хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах юм.

Тэгвэл “Зөгийн үүр” арга хэмжээнд зохих шалгуурын дагуу хамрагдсан дөрвөн оюутан тэтгэлэг аваад байна.

Тухайлбал, “Их Засаг” ОУИС-д Бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй У.Одгэрэл, Дорноговь аймгийн АШУҮИС-д сувилагчаар суралцаж буй С.Нарансолонго, АШУҮИС-д их эмчээр суралцаж буй 6 курсийн оюутан Э.Мөнхнасан, ХААИС-ийн “Малын эмч”-ээр суралцаж буй 4 курсийн оюутан Ж.Минжинсор нарт оюутны тэтгэлэг болох нийт 9,6 сая төгрөгийг олгож батламжийг нь гардуулан өглөө.

“Зөгийн үүр” арга хэмжээг хэрэгжүүлэх журмын хүрээнд аймгийн байнгын оршин суугч, орон нутагтаа сүүлийн 5 жилээс дээш үр бүтээлтэй ажилласан иргэн, төрийн албан хаагч /сахилгын шийтгэл аваагүй байх/, оюутнуудыг /голч дүн 2,8 болон түүнээс дээш байх/, хөтөлбөрт хамруулах аж.

Тухайлбал, журмын хүрээнд

- Орон нутагт шаардлагатай болон дутагдалтай мэргэжлээр дотоодын их дээд сургуулийн 3, 4 дүгээр курсэд суралцаж байгаа оюутнуудад тусгайлсан гэрээний үндсэн тэтгэлэг олгох,

- Орон нутагт дутагдалтай мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжил олгох коллежид хөрвөж мэргэжил эзэмших, мэргэших иргэн, ААН, байгууллагын ажилтан, төрийн албан хаагчдыг захиалгат сургалтад хамруулах,

- ААН, байгууллага, төрийн албан хаагчдыг богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд тэтгэлэг олгох,

- Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шаардлагуудыг тавьжээ.