БОР-ӨНДӨР ХОТОД МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-ИЙН 121 ОРОН СУУЦЫГ ҮНЭГҮЙ ХУВЬЧЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

2021.10.07
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
"Монголросцветмет" ТӨҮГ-ын эзэмшлийн 1992 оноос өмнө ашиглалтанд орсон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлалтай 121, Дорноговь аймгийн Өргөн суманд байрлалтай 14, нийт 135 орон сууцыг одоо түр эзэмших гэрээгээр эзэмшиж ба...

"Монголросцветмет" ТӨҮГ-ын эзэмшлийн 1992 оноос өмнө ашиглалтанд орсон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлалтай 121, Дорноговь аймгийн Өргөн суманд байрлалтай 14, нийт 135 орон сууцыг одоо түр эзэмших гэрээгээр эзэмшиж байгаа ажиллагсдаас орон сууцаа хувьчилж авах хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд асуудлыг оруулж хэлэлцүүлэн орон сууцыг үнэгүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна.

Уг асуудлыг БОР-ӨНДӨР УБҮ, БОР-ӨНДӨР сумын ЗДТГ-аас гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Монголросцветмет ТӨҮГ, Бор-Өндөрийн оршин суугчидтай хэд хэдэн уулзалт хийж, холбогдох материалыг уламжилснаар ийнхүү Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлэжээ.