ЧИНГИС ХОТЫН ТӨВИЙН 1560 МЕТР АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ ӨНӨӨДӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2021.10.07
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын у...

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, өнөөдөр замаа нээгээд байна.

Харгуй ТӨХК-аас авто замын шинэчлэлийн ажилд тусгагдсан баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр засвар үйлчилгээ, ус зайлуулах шугамын ажил, явган хүний гэрлэн дохио тавих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаад бөгөөд компанийн ажилчид хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байна.

Албан эх сурвалжийн зүгээс анх удаа Хэнтийчүүд өөрсдөө авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна.

Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулахаар төлөвлөснийг мэдээлж, Чингис хотод тавигдах гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил ирэх хавраас эхлэх бөгөөд, гэр хорооллын замын асуудлыг шугам сүлжээний ажилтай цогц байдлаар шийдвэрлэнэ гэв.