"БАМ"-ЫН БАЙШИНГ ЦЭВЭР, БОХИРЫН ШУГАМД ХОЛБОНО

2021.10.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах БАМ-ын байшин буюу бидний нэрлэдгээр муурын байшин нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд 5 блок байшинд 100 гаруй айл өрх амьдардаг. 1999 оноос цэвэр, бохирын шугамын гэмтлээс шалтгаалан бол...

Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах БАМ-ын байшин буюу бидний нэрлэдгээр муурын байшин нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд 5 блок байшинд 100 гаруй айл өрх амьдардаг.

1999 оноос цэвэр, бохирын шугамын гэмтлээс шалтгаалан боловсон нойлгүй болж, 10 гаруй жил ил задгай бие засаж, бохироо асгаж, байгаль орчныг бохирдуулхаас гадна иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн.

Тиймээс өнгөрсөн жил ОНХС-ын хөрөнгөөр 2 блок байранд цэвэр усны шугам, 5 блок байранд бохирын шугамын анхны худгийг байгуулжээ. Харин энэ онд ОНХС-ийн 40 орчим сая төгрөгөөр эхний ээлжийн айл өрхийг цэвэр бохирын шугамд холбох ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Тиймээс өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, АИТХ-ийн төлөөлөгч М.Ганхүлэг болон холбогдох албаны хүмүүс очиж, айл өрхийн төлөөллүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Ингэснээр тус байруудын зоорийн хэсгийг ашиглан шугамын ажлыг явуулах шийдэлд хүрсэн бөгөөд Хэрлэн сумын ЗДТГ-аас айл өрхүүдтэй нэг бүрчлэн уулзаж судалгаа, схем зураглал гаргах, 1 айлыг холбоход хэдий хэмжээний зардал гарах талаар ажлын тоо хэмжээг гаргаж эргэж танилцуулахаар шийдвэрлэлээ.