ЧИНГИС ХОТЫН ТӨВИЙН 1,4 КМ АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫГ БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ, МАРГААШААС ЭХЛЭН ЦАГААН ШУГАМ ТАТНА

2021.10.02
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын ...

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто зам, баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр ус зайлуулах системийн ажлыг "Харгуй" ТӨХК гүйцэтгэж байна. Тэгвэл замын шинэчлэлийн ажилтай холбогдуулан Харгуй ТӨХК-аас тодруулахад тэд хотын төвийн 1,4 км авто замын хучилтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд маргааш замын тусгаарлах зураас бүхий цагаан зураасаа татахаа мэдээллээ.

Үүнчлэн маргаашаас эхлэн баруун дөрвөн замаас урагш 160 авто зам, 800 метр ус зайлуулах шугам тавих ажил эхэлнэ гэв.Тус компанийн асфальтын үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа төдийгүй компанийн ажилчид мөн хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байгаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх удаа бид авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулна гэж мэдэгдсэн юм.

Ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэж байгаа "Харгуй" ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.