АЗДТГ-ЫН 2 АВТОМАШИН, ГХБХБГ-ЫН 1 АВТОМАШИНЫГ ӨЭМТ-ҮҮДЭД ХУВААРИЛАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА

2021.09.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав өнгөрсөн өдрүүдэд Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр орж, ковидын үеийн нөхцөл байдалтай танилцлаа.Өрхийн ЭМТ-үүд өдөрт дунджаар 80-100 иргэнээс PCR сорьц авч Молекул биологийн ла...

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав өнгөрсөн өдрүүдэд Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр орж, ковидын үеийн нөхцөл байдалтай танилцлаа.Өрхийн ЭМТ-үүд өдөрт дунджаар 80-100 иргэнээс PCR сорьц авч Молекул биологийн лабораторид хүлээлгэн өгч байгаас гадна 2021.09.28-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 756 иргэдийг гэрээр эмчлэж, 1814 иргэнийг гэрийн ажиглалтад, хяналтандаа аваад байна.

Мөн 55-аас дээш насны ахмадуудад 3 дугаар тунгийн вакцин, бага насны хүүхдүүдэд томуугийн вакциныг тус тус хийж байна.Энгийн үед нэг ӨЭМТ 10 орчим орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо ажлын ачаалал харьцангуй нэмэгдсэнээс гадна өөрсдөө халдвар авч, хүний нөөцийн хомсдолд ороод байгаа юм.

Тиймээс орон нутгийн зүгээс Нэгдсэн эмнэлгээс эмч, сувилагч нэмж ажиллуулах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Мөн аймгийн Засаг даргын шийдвэрээр АЗДТГ-ын 2 автомашин, ГХБХБГ-ын 1 автомашиныг гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ӨЭМТ-үүдэд хуваарилан ажиллуулж байна.

Мөн Хэрлэн сумын Онцгой комисс Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран Чингис хотод "Ковид 19-ийн нэг цэгийн үйлчилгээ"-г нээсэн нь эмнэл зүйн шинж тэмдэгтэй, хаана хандахаа мэдэхгүй иргэдэд туслах, өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн ажлыг тусгаарлан улаан бүсийг тусад нь ангилан ачаалал хөнгөлөх зэрэг давуу талуудыг бий болгожээ.