ЧИНГИС ХОТЫН АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 24 ЦАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021.09.26
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
ЭХНИЙ 700 МЕТР АВТО ЗАМЫН СУУРЬ ХУЧИЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахил...

ЭХНИЙ 700 МЕТР АВТО ЗАМЫН СУУРЬ ХУЧИЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто зам, баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр ус зайлуулах системийн ажлыг "Харгуй" ТӨХК гүйцэтгэж байна.

Өнөөдөр тэд хотын төвийн 0,7 км авто замын суурин асфальтын хучилтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 метр замын өнгөн хучилтын ажлыг хийгээд байгааг компанийн инженер н.Төмөрбаатар мэдээллээ. Түүнчлэн тус компанийн асфальтын үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа төдийгүй компанийн ажилчид мөн хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байгааг мэдээлэв.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх удаа бид авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна.

Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулна гэж мэдэгдсэн юм.

Ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэж байгаа "Харгуй" ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье: