1560 МЕТР УРТТАЙ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ, 0,8 КМ УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМИЙН АЖЛЫГ ИРЭХ 10 ДУГААР САРД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

2021.09.22
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр Чингис хотын төв авто замын шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.Авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн у...

Аймгийн Засаг дарга өнөөдөр Чингис хотын төв авто замын шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.Авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто зам, баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр ус зайлуулах системийн ажлыг "Харгуй" ТӨХК гүйцэтгэж байна.

Түүнчлэн орчин үеийн дуут дохиотой явган хүний гарц, гэрлэн дохиог байршуулна гэж гүйцэтгэгч талаас мэдээллээ. Уг замын ажлыг ирэх 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй, ажил графикийн дагуу явагдаж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх удаа бид авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулахаа илэрхийллээ.

"Харгуй" ТӨХК-ийн захирал Л.Бат-Октябрь "-Авто замын шинэчлэлийн ажил графикт хугацаандаа үргэлжилж байна. Үргэлжилсэн борооноор шалтгаалж хоног хугацаа алдсан тал бий. Нийт 50 инженер техникийн ажилтан, замчид, 25 машин механизмтай ажлаа гүйцэтгэж байгаа.

Томоохон хөрөнгө оруулалтын ажил учраас бид бүх нөөц боломжоо дайчилж, сайн зам барина. Бидний ажлыг Чингис хотын ард иргэд хүндэтгэж, хүндрэл учруулахгүй эерэгээр хүлээн авч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэв.