ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ ХОЛБОГДУУЛАН ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ШТС-УУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021.09.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын төлөөлөлтэй уулзаж, Гамшгаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх, төрийн тусг...

Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын төлөөлөлтэй уулзаж, Гамшгаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх, төрийн тусгай чиг үүрэгтэй, гэрээт байгууллагуудад зарцуулах нөөцөө бэлтгэх чиг үүрэг өглөө.

Үүнчлэн тэрбээр зохиомол хомсдол, үнэ хөөрөгдөхгүй байх, Гамшиг ослын Шатахууны дайчилгааны нөөц бэлтгэх, Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа Эрүүл мэнд, Цагдаа, ОБГ, ЗӨСТ, МХГ зэрэг гэрээт байгууллагуудын шатахууны нөөцийг таслахгүй байх чиглэл өглөө. Зарим шатахуун түгээх станцууд иргэдэд 30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийх босгыг тавиад байна.