МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ БҮРТГЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ГОЛОМТЫГ ДАРАХ МЭРГЭЖЛИЙН БАГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2021.09.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар аймгийн ХХААГ, Тагнуулын хэлтэс, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагуу...

Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар аймгийн ХХААГ, Тагнуулын хэлтэс, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, халдвартын мэргэжилтнүүдтэй уулзаж, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах асуудлаар хэлэлцлээ.

Өнөөдөр мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж төлөвлөгөөгөө боловсруулна.Шүлхий бүртгэгдсэн сумдын хот айлуудад орон нутгаас тархалтыг хумих, голомтыг тогтоох, дарах мэргэжлийн баг очин газар дээр нь ажиллаж байна. Харин сумдын сумдын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Хариу арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг дарга энэ сарын 22-ны өглөө нийт сумдын удирдлагууд, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгч, хөдөө, аж ахуй, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахимаар хурал зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авна гэдгийг эх сурвалж мэдээллээ.