ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТЭНХИМИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2021.09.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуульд Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны хамтарсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд байгуулсан хүүхэд хөгжлийн тэнхимийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл...

Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуульд Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны хамтарсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд байгуулсан хүүхэд хөгжлийн тэнхимийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд БШУЯ-ны тусгай хэрэгцээт боловсролын ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, мэргэжилтэн Н.Оюунбат, аймгийн БСУГазрын дарга С.Мөнхцэцэг, АЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, Хэрлэн сумын засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Хан Хэнтий цогцолбор сургуулийн захирал К.Түмэндэлгэр болон сургуулийн багш ажилчид оролцлоо.

Улсын хэмжээнд 8 аймгийн 8 сургуульд энэхүү төсөл хэрэгжээд байна. Цаашдаа үлдсэн 13 аймагт тэнхим байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа БШУЯ-ны мэргэжилтэн Н.Оюунбат хэллээ. Хүүхэд хөгжлийн тэнхимийн гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, хүүхдийн онцлогт тохируулан суралцах, хөгжих чадварыг дээшлүүлэх зорилготой юм.