Мэдээ мэдээлэл
ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТЭНХИМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
![](https://khentii.mn/wp-content/uploads/2021/09/1920x0/242631852_448146150059051_4596551154183516802_n.jpg)
Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуульд Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны хамтарсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд байгуулсан хүүхэд хөгжлийн тэнхимийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд БШУЯ-ны тусгай хэрэгцээт боловсролын ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, мэргэжилтэн Н.Оюунбат, аймгийн БСУГазрын дарга С.Мөнхцэцэг, АЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, Хэрлэн сумын засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Хан Хэнтий цогцолбор сургуулийн захирал К.Түмэндэлгэр болон сургуулийн багш ажилчид оролцлоо.
Улсын хэмжээнд 8 аймгийн 8 сургуульд энэхүү төсөл хэрэгжээд байна. Цаашдаа үлдсэн 13 аймагт тэнхим байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа БШУЯ-ны мэргэжилтэн Н.Оюунбат хэллээ. Хүүхэд хөгжлийн тэнхимийн гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, хүүхдийн онцлогт тохируулан суралцах, хөгжих чадварыг дээшлүүлэх зорилготой юм.