АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЧИНГИС ХОТЫН ЗАМ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ДЭЭР АЖИЛЛАХААР БОЛЛОО

2021.09.20
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр үдээс хойш аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын төвийн замын шинэчлэл, засварын ажлын явцтай холбогдуулан “Харгуй” ТӨХК-ийн инженерүүдтэй уулзалт хийж, зам засварын календарьчилсан төлөвлөгөөт ажлын талаар тодруулг...

Өнөөдөр үдээс хойш аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын төвийн замын шинэчлэл, засварын ажлын явцтай холбогдуулан “Харгуй” ТӨХК-ийн инженерүүдтэй уулзалт хийж, зам засварын календарьчилсан төлөвлөгөөт ажлын талаар тодруулга хийлээ.Зам засвар, арчлалтын “Харгуй” ТӨХК-ийн зүгээс төлөвлөгөөт бүх ажил графикийн дагуу явж байгаа.

Үргэлжилсэн борооноос шалтгаалж, хугацаа алдах эрсдэл гарч буй ч төлөвлөгөөт ажлынхаа хугацаанд бусад ажлаа гүйцэтгэх боломжтой, хугацаа алдалгүй нөхөж ажиллахаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга зам засварын ажилтай газар дээр танилцаж ажиллахаар боллоо.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг хэсэг ажиллах үеэр замын насжилт, арчлалт засвартай холбогдуулан даацын хязгаарлалтад хяналт тавихаар болсон. Иймээс Улаанбаатар- Чингис хот чиглэлийн 157 км авто зам, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам болон Хэрлэн голын 216 у.м төмөр бетон гүүрээр нэвтэрч буй даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлд даацын хязгаарлалтад Зам тээврийн хөгжлийн төвийн бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд, Авто тээврийн төвийн улсын байцаагчид хяналт тавин ажилласан. Улаанбаатар- Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байгааг "Харгуй" ТӨХК-аас мэдээллээ.