ОРОН НУТГИЙНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛЭНЭ

2021.09.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ц.Идэрбат /Ковид-19/, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг, аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл ур...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ц.Идэрбат /Ковид-19/, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг, аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Шуурхай штабын удирдлагуудтай танхимаар, бүх сум, тосгодын Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга нар, ЗДТГ-ын дарга, Сум дундын эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч ажилчид нийлсэн 100 гаруй хүнтэй цахим уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Хурлаар ковидын өвчлөл ихтэй сумдын эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орсон, ЭМЯ-ны санхүүжилт, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Эм ханган нийлүүлэх байгууллагыг шаардлагатай эм тариаг таслахгүй байх зохион байгуулалтыг хийх, эмч, эмнэлгийн ажилчдын урам зоригийг сэргээх зэрэг 20 гаруй асуудлыг эрүүл мэндийн салбарынхан аймгийн Засаг даргад уламжилсан юм.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сургуулиас “Тэмүүжин” цогцолбор сургуулийн бага анги, Галшар, Өлзийт тосгоны сургуулиуд танхимын хичээлээ зогсоогоод байна. Үүнтэй холбогдуулан Сумдаас сургууль, цэцэрлэг хаах шийдвэр гаргахдаа Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, үнэлгээгээ үндэслэн аймгийн БСУГ-т мэдэгдэх зохицуулалт хийхээр боллоо.

Хэнтий аймгаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 дугаар сар хүртэл цахим хэлбэрээр явуулах саналыг БСШУЯ-нд хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Дэлхий нийт Ковидын өвчлөлтэй зэрэгцэж амьдрахад дасан зохицоход анхаарч байна.

Ковидын хүндрэл гэхээсээ илүүтэйгээр боловсролын хоцрогдлын аюул манайд нүүрлээд байна. 0-12 насны хүүхдийн тариа гартал 5/9 танхимын болон цахим хосолсон зарчмаар хичээллэх чиглэл өгсөн. 12-оос дээш насны хүүхдүүдийн өвчлөл харьцангуй бага байгааг албаны эх сурвалж мөн үеэр мэдээллээ.

Аймгийн Засаг дарга хурлын төгсгөлд Эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа боловсон хүчнийг орон нутгаас шийдвэрлэж, цалинг нь орон нутгийн төсвөөр шийдвэрлэх, Дэлгэрхааны сургууль цэцэрлэгийг халаалтын асуудал, Хэрлэн сумын "Ковид 19 нэг цэгийн үйлчилгээ"-нд ажиллах сайн дурын эмч, ажилтны цалин хөлс, өрхийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн тус бүр нэг машин төрийн байгууллагуудаас дайчилж, ажиллуулахаар боллоо.Тэрбээр, сумдын Засаг дарга нар, Эрүүл мэндийн газрын дарга нарт:

Эрүүл мэндийн төвийг үндсэн үйл ажиллагаагаа явуулахад анхаарах

Сумдын дарга нарт Ковидын санхүүжилттэй холбоотойгоор пос машин авах,

Дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг нэгдсэн байдлаар гаргаж, нэгтгэж мэдээлэх хугацаатай үүрэг даалгавар өглөө.Ингэснээр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарцыг эрэлхийлнэ гэв.