УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЦАГ ҮЕИЙН ЧУХАЛ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021.09.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурал болж Ковид-19, цар тахлын өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн хариу арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдсон албан даалгаврын хэрэгжилт, ургац хураалт, хөрөнгө оруулалт...

Өнөөдөр аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурал болж Ковид-19, цар тахлын өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн хариу арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдсон албан даалгаврын хэрэгжилт, ургац хураалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Үүнд:

Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг орон нутгаасаа гаргаж, цалин урамшууллыг шийдвэрлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийн сан, нөөц хөрөнгийн санг тодорхой болгож танилцуулах,

Чингис хотын авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгч компани сонгон шалгаруулалтаар тодорсон учраас замын ажлыг яаралтай эхлүүлэх,

ЖДҮ-ийн санд төвлөрсөн хөрөнгийг зээлийн эргэлтэд оруулах ажлыг ажлын хэсэг гаргаж зохион байгуулах,

“Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн жинхэнэ албан хаагчдын сургалтыг цахимаар зохион байгуулах,

Оюутны тэтгэлгийн шалгуур хангасан оюутнуудтай уулзалт зохион байгуулах,

Багш нарын баяр, Ахмадын баярыг цахимаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах

Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт хяналтын цэг байгуулах, Тосгоны төв, тариалангийн бүсийг хэсэгчлэн чөлөөлөх ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар оруулахад анхаарах,

Намрын Цэрэг татлагыг халдвар хамгааллын дэглэм дор зохион байгуулах, Цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах

Бор-Өндөрийн 80 айлын орон сууцны хувьчлалтай холбоотой материалыг бүрдүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргэсэн. Энэ долоо хоног ТӨБЗГ-аас Засгийн газрын хуралдаанд оруулах асуудал гэх мэт цаг үеийн олон асуудлаар хэлэлцэж, төлөвлөгөөт ажлаа шуурхай гүйцэтгэхийг ЗДТГ-ын Хэлтсийн дарга нарт даалгалаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, сурталчилгааны компанит ажил эхлүүлсэн ч, төрийн ажлыг гацаахгүй явуулах, цаг үеийн ажилд цаг заваа зарцуулан үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.