АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021.09.13
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэвэрлэх байгууламж” барих ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. Уг байгууламжийн нээлтэд АХБ-ны Монгол Улс...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэвэрлэх байгууламж” барих ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.

Уг байгууламжийн нээлтэд АХБ-ны Монгол Улс дахь Дэд Суурин төлөөлөгч Деклан Магий, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой юм.

Мөн Механик цэвэрлэгээний барилга, Биологи цэвэрлэгээний барилга, Лагийн үйлдвэрийн барилга, Лагийн талбайн байгууламж, Элсний талбайн байгууламж, Захиргаа ах ахуйн барилга, Харуулын байрны барилга зэрэг 7 байгууламжаас бүрдэх бөгөөд 8,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ.

Цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үйл ажиллагааг цаашид “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын хариуцан ажиллуулах юм.