БИНДЭР, БАТШИРЭЭТ, ДЭЛГЭРХААН СУМ, ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНД ЦАГДААГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО

2021.09.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Энэ сарын 09-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс ...

Энэ сарын 09-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Цагдаагийн газарт дөрвөн авто машин хүлээлгэн өглөө.

Тухайн авто машинуудыг Биндэр, Батширээт, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчид гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд ашиглана.

Аймгийн Засаг дарга: Ц.Идэрбат: Цагдаагийн газрын автомашин, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх парк шинэчлэлийг сүүлийн гурван жилд хийж буйг хэлж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, хэрэг зөрчил буурсныг онцлов.