ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ЦАХИЛГААНЫ ШУГАМ ТАТАХААР БОЛЛОО

2021.09.09
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ГХБХБГ-ын ерөнхий архитектор Б.Гантөгсийн хамт өнөөдөр Өмнөдэлгэр суманд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хяналт тавин ажиллалаа. Өмнөдэлгэр сумын соёлын төвийн ажлыг гүйцэт...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ГХБХБГ-ын ерөнхий архитектор Б.Гантөгсийн хамт өнөөдөр Өмнөдэлгэр суманд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хяналт тавин ажиллалаа.

Өмнөдэлгэр сумын соёлын төвийн ажлыг гүйцэтгэгч “Си Эйч Би жи Констракшн” ХХК-д хүргэсэн албан шаардлагыг биелүүлээгүй учир Сангийн яамны хар жагсаалтад оруулах санал илгээсэн. Өнөөдөр аймгийн Засаг даргын зүгээс компанийн төлөөллүүдтэй уулзаж дахин хэд хэдэн шаардлага тавьсан бол Захиалагчийн хяналтын зүгээс Соёлын төвийн барилгад гарсан зөрчлийг арилгуулах, өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг шалгах үзлэг хяналтыг гүйцэтгэлээ.

Хяналтаар Нэгдүгээр давхрын дотор ханын суулттай хэсгийн чулуун шалыг хуулж арматурчилсан бетон шалыг шалгуулсны дараа чулуун шалыг шинээр дахин хийх, тухайн хэсэг дэх дотор тусгаарлах ханыг буулгаж шинээр өрөх, гадна талбайн фасадны өндөржилтэй хэсэгт шатны марш, налуу гарц нэмж гаргах, гадна цутгамал шат довжооны цууралттай хэсэгт хүчитгэл хийж засах, үзвэр тайзны дутуу заслын ажлыг хийж 10 дугаар сарын 01-ны дотор дуусган хүлээлгэж өгөх үүрэг даалгаварыг гүйцэтгэгч "Си Эйч Би Жи Констракшн" ХХК-д мөн өгчээ.

Сумын 640 хүүдийн суудалтай сургуулийн барилгыг "Өндөр баганат" ХХК гүйцэтгэж байна. Нэгдүгээр давхрын цутгалтын ажил дууссан. 2-р давхрын А блокын цутгалт хийгдсэн. 2-р давхарын Б блокын хэв хашмал арматурын ажлын бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс ажлыг шуурхайлах эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Үүнчлэн сум орон нутгийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авч тус сумын 200 айлын төлөвлөлттэй шинэ суурьшлын бүсийг цахилгаанаар хангах 04 кВ-ын агаарын шугам татах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Аймгийн Засаг дарга Хэрлэн сум, Өмнөдэлгэр сумын шинэ суурьшлын бүс рүү цахилгаан татах ажлыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд уламжилж 200 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.