БАТНОРОВ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМД ХОЛБОХ 200 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

2021.09.07
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр улсын төсвийн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Бэрх хот, Батноров суманд ажиллала...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр улсын төсвийн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Бэрх хот, Батноров суманд ажиллалаа.

Тэд Бэрх хотыг түшиглэсэн Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төвийн ажлын явц, Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд Батноров сумын бүтээн байгуулалттай танилцаж зарим асуудлыг газар дээр шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл, сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбож, авто замыг шийдвэрлэхээр ажил эхэлсэн. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, нутгийн удирдлагуудаас хүссэн ЕБС, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийг инженерийн шугамд холбох 200 сая төгрөгийг хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэхээр боллоо.