АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.09.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цаг үеийн болон, шаардлагатай авч хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.Хурлаар /Ковид-19/ цар тахлын өвчлөл нэмэгдэж буйтай холбог...

Аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цаг үеийн болон, шаардлагатай авч хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.Хурлаар /Ковид-19/ цар тахлын өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Ахмадын өргөө, Уламжлалт анагаах ухааны төвийн барилгыг өвчлөл бууртал ковидын эмнэлгээр түр ашиглах, ор яаралтай дэлгэх асуудлыг хэлэлцэж, холбогдох удирдлагуудтай нь зөвшилцөж шийдвэрлэх үүрэг өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан 09-р сарын 15-ны өдрөөс айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагыг халаалт өгөхөөр болсон тул аймгийн төвийн зуухнуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгах, дулаанаар хангагч байгууллагуудын цахилгаан үүсгүүр генераторуудын нөөц бүрдүүлэлт, намрын ургац хураалтын ажил, малын угаалга зэрэг үүрэг Засаг даргын албан даалгаврын хэрэгжилт, гүйцэтгэлд анхаарч ажиллах үүргийг өглөө.

Үргэлжлүүлэн Соёлын хэлтсийн бэлтгэл, сургууль цэцэрлэгүүдэд байгуулж буй багш хөгжлийн төв, малчдын хороолол-Чингис хот чиглэлд явах автобус, ЭЕШ-д сурагчаа амжилттай бэлтгэсэн багш, амжилт гаргасан сурагчийн урамшуулал, мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр” арга хэмжээ, 2021 оны бүтээн байгуулалт, Бор-Өндөр хотын орон сууцны хувьчлал, Хан Хэнтий чуулгын барилгын гүйцэтгэгч “Макс Майнд” ХХК-ийн шүүх ажиллагааны явц, “Тулга констракшн” ХХК-ийн барилгын ажил зэрэг цаг үеийн хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдрөөс эхлэн улсын чанартай хийгдэж буй бүтээн байгуулалттай холбогдуулан Хэнтий аймагт ажиллана.