ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД 45 СУУДАЛТАЙ АВТОБУС, ӨНДӨРХААН ХОТ ТОХИЖИЛТ ОНӨААТҮГ-Т ДУНД ОВРЫН ЧИГЛЭЛИЙН АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021.09.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий чуулга”-ын уран бүтээлчдийн санал хүсэлтийг хүлээн авч өнөөдөр 45 суудалтай жуулчны автобус, Хэрлэн сумын "Өндөрхаан хот тохижилт" ОНӨААТҮГазарт бага оврын 25 хүний суудалтай "Nissan county" маркийн...

Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий чуулга”-ын уран бүтээлчдийн санал хүсэлтийг хүлээн авч өнөөдөр 45 суудалтай жуулчны автобус, Хэрлэн сумын "Өндөрхаан хот тохижилт" ОНӨААТҮГазарт бага оврын 25 хүний суудалтай "Nissan county" маркийн автобусыг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат автобус хүлээлгэн өгөхдөө, “Манай уран бүтээлчдээс аймгийн удирдлагуудад олон жил дэвшүүлсэн асуудал өнөөдөр биеллээ олж байна. Аялан тоглолт хийхэд автомашин хүрэлцэхгүй, хуучирч элэгдэлд орсон тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо тав тухтай зорчих боллоо.

Цаашид ариг гамтай хэрэглээрэй ” хэмээж нийт уран бүтээлчдэд уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.“Өндөрхаан” хот тохижилтод хүлээлгэн өгсөн автобусыг ард иргэдийн хүсэлт, тус тойргоос аймгийн ИТХ-д сонгогдсон У.Одхүүгийн хүсэлтийн дагуу орон нутгийн төсвөөс шийдвэрлэн өгч байгаа бөгөөд “Малчдын хороолол – Чингис хот” чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчих юм байна.