ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗУРАГ ТӨСӨВТ МАГАДЛАЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГЧ, ИРЭХ ОНЫ 8-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД АНХААРНА ГЭВ

2021.09.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн ГХБХБГ-ын дарга Д....

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү болон холбогдох албаныхан өнөөдөр Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын ажлын явц, Шинэ Өндөрхаан хороолол - ТОСК-ын 60 айлын барилгын төлөвлөлт, "Тэмүүжин" хаус хорооллын дэд бүтэц, “Хэнтий орон сууц”-ын барилгын явцтай газар дээр очиж ажиллалаа.Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: “Салбарын хэмжээнд хийгдэж байгаа 9,3 тэрбум төгрөгийн багцын ажил, Чингис хотод баригдах орон сууц, хаус хороолол, гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтүүдтэй бид газар дээр нь танилцлаа. Чингис хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цаашдаа хөгжих, олон арван барилга байгууламж баригдах, гэр хорооллыг инженерийн шугамд холбох таатай нөхцөл бүрдэж байна.

Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөл хийгдсэн байна. Үүний дагуу улсын төсөвт тусгуулах саналыг тавилаа. Ингэснээрээ айл өрхүүд 0,7 га газартаа цэвэр, бохир, дулаанд холбогдох боломж бүрдэнэ. Салбарын сайдын зүгээс Хэрлэн нэгдүгээр сургуулийн зураг төслийн магадлалыг 09-р сарын 15-ны дотор хийх, барилгын материалын үйлдвэрийг урт хугацаандаа шийдвэрлэх зэрэг тодорхой асуудалд үүрэг даалгавар, чиглэл өглөө гэв.

Тодруулбал, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын ажил шүүхийн маргаанаас болж, өнгөрсөн жил өнжсөн. Ковид-19, Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, барилгын зураг төсөв магадлал хийх шаардлага үүсээд байсан юм. Үүнийг аймгийн Засаг дарга уламжилснаар магадлал хийх, улмаар зөрүү төсвийн зардлыг улсын төсөвт суулгаж, 2022 оны наймдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахад салбарын сайд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Үүнчлэн Хэнтий аймаг салбарын сайдыг ирэхэд мөнгө гуйх биш орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглаж, ард иргэдээ хямд үнэтэй чанартай орон сууцаар хангахад анхаарч ажиллаж байгааг сайшаав.