ХЭНТИЙ ХӨТӨЧ БУЮУ "KHENTII GIUDE"” АППЛЕЙКЭШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮХИЙ Л МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021.09.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн МУ-ын Засгийн газраас Түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлан хөгжиж буйтай холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Тревел Хаб Монголиа" ХХК-тай аялагчдад зориулсан "Хэнтий х...

Хэнтий аймгийн МУ-ын Засгийн газраас Түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлан хөгжиж буйтай холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Тревел Хаб Монголиа" ХХК-тай аялагчдад зориулсан "Хэнтий хөтөч" апплейкэшнийг /khentii giude/ андройд утсан дахь хувилбарыг хөгжүүлж байна.

Та тус апплейкэшнийг гар утсандаа суулгаснаар Хэнтий аймагт зохион байгуулагддаг аялал жуулчлалын эвент арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, аялал, танин мэдэхүйн мэдээлэл, Хэнтий аймагт байршилтай зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудын хаяг байршил, холбоотой мэдээлэл, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн ач холбогдолтой дурсгалт газар, түүний маршрут, худалдаа үйлчилгээний цэгүүд, зоогийн газар, дугуй засвар, сумдын мэдээлэл гэх мэт хэрэгцээт мэдээллийг авах боломжтой боллоо.

Хэнтий хөтөч апплейкэшнийг андройд утсан дээр суулгах боломжтой бөгөөд та утасныхаа Play store цэсээс “khentii guide” нэрээр татаж суулгана.Доорх холбоосоор гар утсандаа суулгана уу.

https://play.google.com/store/apps/details...