АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД 2800 ТН ӨВС, 400 ТН НОГООН ТЭЖЭЭЛ, 1050 ТН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

2021.09.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт,хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 са...

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт,хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 сарын 28-ны 221 дүгээр тогтоол,Монгол улсын Шадар сайд,Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны 01 тоот “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх тухай “албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27 –ны 06 тоот “ хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврын хэрэгжилттэй холбогдуулан хуралдлаа.

Албан даалгаврын дагуу аймгийн аюулгүйн нөөцөнд 100 тн өвс, 400 тн ногоон тэжээл ,150 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд тус бүр 150 тн өвс, 50 тн тэжээл, нийт аймгийн хэмжээнд 2800 тн өвс, 400 тн ногоон тэжээл, 1050 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн малчдын хэрэгцээнд нийт 130 мянган тн өвс бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 10 сум 26,1 мянган тн өвс бэлтгэсэн нь 20,1 хувьтай байна. Норовлин сумын 7500 га талбайд Галшар ,Баянхутаг , Дархан , Батноров, Биндэр сум болон Бэрх тосгоны 22 иргэн, аж ахуйн нэгж сумдын удирдлагуудтай гэрээ хэлцэл хийсэн хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байгаа бол гадны аймаг, сумаас ирж хадлан тэжээл бэлтгэхгүй байгааг эх сурвалж мэдэгдлээ.