АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДУЛААНААР ХАНГАГЧ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, 9-Р САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ХАЛААЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2021.08.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийг дулаанаар хангагч компаниудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Д.Эрхэмбаяр, “Хэнтий Ус” ХХК-ний Л.Баасанх...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийг дулаанаар хангагч компаниудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Д.Эрхэмбаяр, “Хэнтий Ус” ХХК-ний Л.Баасанхүү, “Цагаан цахир уул “ ХХК О.Энхбат, “Оч манлай” ХХК Д.Батболд, “Суно” ХХК Х.Аманбек, “Хос бар” ХХК Н.Базарханд, “Баялаг хурх” ХХК М.Байгалмаа, “Ерөөлтөгс” ХХК Д.Сарантуяа, Цахилгаан түгээх сүлжээ салбарын захирал С.Болд нар оролцлоо. Хурлаар аймгийн төв болон сумдын дулаанаар хангагч байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, дулаанаар хангагч байгууллагуудын цахилгаан үүсгүүрийн нөөц /генератор/-ийн бэлтгэлийг хангуулах чиглэл өглөө.

Ирэх 9-р сарын 15-ны өдрөөс аймгийн уурын зуухнууд нэн түрүүнд айл өрх, сургууль, цэцэрлэг, тусгаарлалтын байр болон эмнэлгүүдийг дулаанаар хангахаар болж байна.