ЧИНГИС ХОТ-БАЯНМӨНХ-ДАРХАН-БОР-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТРАССТАЙ ТАНИЛЦЛАА

2021.08.26
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүх...

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан гурав дахь өдрөө ажиллаж байна.

Тэд өнөөдөр Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн авто замын трасс, Баянмөнх суманд баригдсан гүүрийн асуудлаар сумын удирдлагуудтай уулзаж, шинээр баригдах авто замын дагуух газрыг иргэнд, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын лицензийн зорилгоор харьяа сумаас нь олгохгүй байх тал дээр санал нэгдлээ.

Үүнчлэн Баянмөнх сумын гүүрийг засварлах засварлах, арчлах шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд онцолж, орон нутаг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.