ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН ЗАСВАР, АЧАА ХЭТРҮҮЛСЭН ХҮНД ДААЦЫН АВТО МАШИНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ЗӨВШИЛЦЛӨӨ

2021.08.26
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүх...

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Тэд өнөөдөр Чингис хотын авто зам, Өндөрхаан нисэх буудал, Авто тээврийн төв, “Харгуй” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мөн үеэр Авто тээврийн төвийн дарга Б.Ганбатад хичээл сургууль эхэлж буйтай холбогдуулан шуудангийн үйлчилгээг тасалдуулах байх,

Ачаа хэтрүүлсэн хүнд даацын авто машиныг хатуу хучилттай авто замаар нэвтрүүлэхгүй байх талаар зохион байгуулалт хийж, жонш тээврийг шороон замаар зорчуулах, жолооч нарт ухуулга таниулга хийхийг үүрэг болголоо.

Харин Харгуй ТӨХК-ийн дарга Л.Бат-Октябрь, инженерүүдэд:

Хөдөлмөрийн аюулгүй ажлын зааварчилгаа, 09-р сарын 15-ны дотор улсын чанартай авто зам буюу өөрсдийн хариуцсан хэсэгт зам засварыг хийх, тэгэхдээ Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсаас ирсэн авто зам нөхөгч машиныг ашиглахыг анхааруулаад Зам тээврийн хөгжлийн төвийн инженер н.Мөнхгэрэлийг операторуудыг сургахаар боллоо.

БИС-310М-01 маркийн, Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтайг салбарын сайд онцолж, ард иргэд, зорчигчдоос сайн үнэлгээ аваад байгааг дурдлаа.

Үүнчлэн тэрбээр Замын хөвөөний арчлалтад анхаарах, усны урсац ихтэй гүүрнүүдийн шанааны бэхэлгээг хийх, хуучин авто замын тэмдэглэгээ, цагаан зураасыг сэргээх, замын түмбийг будаж сэлбэх, даац хэтэрсэн тээвэрт хязгаарлалт хийх зэрэг хэд хэдэн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хот доторх улсын чанартай авто замын засвар арчлалт, хүнд даацын автомашиныг зорчуулах замын асуудал, Хэрлэн голын гүүрийн чанар муудаж байгаатай холбогдуулан шинэ гүүр барих геодезийн судалгаа, Гудамж төслийн зургийн дагуу шинэ зам тавих гэх мэтчилэн хэд хэдэн асуудлаар санал солилцож, ЗТХЯ-ны зүгээс дэвшүүлсэн асуудалтай холбоотой зарим судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо.