ХЭНТИЙ АЙМГИЙН АВТО ЗАМЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.08.24
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Засгийн газрын гишүүн , Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт баригдаж буй...

Засгийн газрын гишүүн , Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт баригдаж буй зам, гүүрийн барилга угсралтын ажил, мөн 2021-2024 онд шинээр баригдах хатуу хучилттай авто замын чиглэл, трасс дагуу танилцан ажиллаж байна.

Тухайлбал, Жаргалтхаан- Өмнөдэлгэр- Биндэр, Чингис- Баянмөнх- Дархан- Бор-Өндөр сумын чиглэл, Батноров- Норовлин- -Ульхан боомт гэсэн түүхэн аялал жуулчлалын болон стратегийн өндөр ач холбогдол бүхий авто замын ажил ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөгдсөн.

Одоогоор авто замын зургийн ажлын сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Ажлын хэсэг өнөөдөр Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн зам, түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажилтай танилцлаа. Тэд өнөөдөр үргэлжлүүлэн Өмнөдэлгэр, Биндэр суманд ажиллана.