ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД БАЯН-АДРГА СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН ХАРЦАГА О.ЭРДЭНЭБАТ ТҮРҮҮЛЖ, СУМЫН ЗААН Б.ТҮВШИНТӨГС ҮЗҮҮРЛЭЛЭЭ

2021.08.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ШИНЭЭР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮДЭД ИРЭХ ЦАГААН САРААР ЦОЛЫГ НЬ ОЛГОНО Хан Хэнтийн зүлэг ногоон дэвжээн дээр хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Хэнтий нутгийн хүчит 11 арслан, аймгийн заан 3, аймгийн...

ШИНЭЭР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮДЭД ИРЭХ ЦАГААН САРААР ЦОЛЫГ НЬ ОЛГОНО

Хан Хэнтийн зүлэг ногоон дэвжээн дээр хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Хэнтий нутгийн хүчит 11 арслан, аймгийн заан 3, аймгийн харцага 2, аймгийн начин 18, сумын заан 51, сумын харцага 1, сумын начин 12, цолгүй залуу бөхчүүд оролцлоо. Барилдаанд Баян-Адрага сумын харьяат, аймгийн харцага О.Эрдэнэбат 7 даван түрүүлсэн бол Баян-Адрага сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс 6 давж үзүүрлэлээ.

Харин урамтай сайхан барилдаан үзүүлж тав давсан Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Жаргалтхаан сумын харьяат, аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: Аймгийн, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан үнэн хүчийг сорьж, уран мэхийг гаргасан, элдэв найраагүй амжилттай сайхан болсныг онцолж, цагаан сараар шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд цолыг олгохоор болсныг мэдэгдэж, медаль өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Мөн аймгийн ХХААГ, ГБХЗХГ, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос шөвгөрсөн бөхчүүдэд дурсгалын зүйлс, холбогдох шагналыг гардууллаа.