АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ҮЗЭГЧГҮЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021.08.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор Хэнтий аймгийн хүчит 128 бөхийн сорилго барилдаан өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байна. Аймгийн Хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан З.Наранбаатар, ...

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор Хэнтий аймгийн хүчит 128 бөхийн сорилго барилдаан өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байна.

Аймгийн Хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан З.Наранбаатар, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн арслан Г.Бадрах нарын 11 арслан, аймгийн заан 3, аймгийн харцага 2, аймгийн начин 18, сумын заан 51, сумын харцага 1, сумын начин 12, цолгүй залуу бөхчүүдээс бүрдсэн нийтдээ 128 бөх барилдаж байгаа юм.

Аймгийн Засаг дарга нээлтийн үеэр амжилттай барилдсан бөхчүүдэд аймгийн цолыг цагаан сараар олгоно. Бусад аймагт гарсан буруу жишгийг давталгүй, үнэн хүчийг үзсэн бөхийн барилдаан болоосой гэж хүсэж буйгаа илэрхийллээ.

Үүнчлэн тэрбээр барилдааныг зохион байгуулалтад анхааран ажиллаж байгаа Эрүүл мэнд, Онцгой, Цагдаагийн байгууллагын албан хаагчдад бөхчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүллээ. Тэрбээр бөх судлаач бөхийн зүтгэлтэн Шагдарын Батжаргал гуайн “Бөх хүн ард түмнийхээ өмнө нэн өндөр хариуцлага хүлээдэг.

Хариуцлагаа даахын тулд ёс жудагт үргэлж суралцаж байх ёстой. Түүх соёлын үнэт өв тээгчдийн хувьд ямагт өндөр ёс суртахуун, эр хүний эрхэм чанарын цогц байх учиртай” гэсэн үгийг бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаанд иш татлаа.

Тус барилдааныг Өндөрхаан Телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэж байна.