ХЭНТИЙ НУТГААС ТӨРСӨН ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.08.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгаас төрийн эрхэм дээд цол хүртсэн сайчууддаа аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна.Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа оройлон ажиллаж МУ-ын Ерөнхи...

Хэнтий аймгаас төрийн эрхэм дээд цол хүртсэн сайчууддаа аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна.Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа оройлон ажиллаж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан “Идэр-Онон” ХХК-ийн захирал гавьяат механикжуулагч М.Оюунжаргал, Биндэр сум дундын эмнэлгийн эмч, хүний гавьяат эмч Д.Алтантуяа, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Арсланбаатар, Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал гавьяат агрономич Ц.Аюурзана, гавьяат багш Г. Баатарсүх нарыг хүлээн авч Хан Хэнтий нутгийн зон олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, талархал , дурсгалын зүйлс гардуулж байна.

Цар тахлаас шалтгаалан эрхэм хүндтэй төрийн дээд шагналаар шагнагдсан эрхмүүдээ шат дараатай хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд 08 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Хүний гавьяат эмч С.Занаа, гавьяат эмч Ж.Оюунцэцэг, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Эрхэм хүндтэй төрийн шагнал хүртсэн Хан Хэнтийн алдартнууд маань нутгийн зон олондоо талархал илэрхийлж, амар мэнд эрснийг уламжилъя.