ШАГДАРЫН БАТЖАРГАЛ ГУАЙ ХАН ХЭНТИЙН БӨХЧҮҮДИЙН ТУХАЙ “МАНЛАЙН БАЯСГАЛАН” НОМОО ТУУРВИЖЭЭ

2021.08.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Чөлөөт уран бүтээлч, бөхийн зүтгэлтэн, улсын гарын да Шагдарын Батжаргал гуай Хэнтий аймгийн бөхчүүдийн тухай судалгаа хийж, намтарчилсан – баримтат уран сайхны сэдэвтэй “Манлайн баясгалан” номоо шинэхэн хэвлүүлсэн байна. Өнөөд...

Чөлөөт уран бүтээлч, бөхийн зүтгэлтэн, улсын гарын да Шагдарын Батжаргал гуай Хэнтий аймгийн бөхчүүдийн тухай судалгаа хийж, намтарчилсан – баримтат уран сайхны сэдэвтэй “Манлайн баясгалан” номоо шинэхэн хэвлүүлсэн байна. Өнөөдөр тэрбээр аймгийн Засаг даргатай уулзаж, аймгийн ЗДТГ-т шинэ номоосоо хоёр хайрцаг – 36 ширхэгийг хандивлаж, шинэ бүтээлийнхээ талаар танилцууллаа.

Ш.Батжаргал гуай 2003 оноос эхлэн аймгийнхаа бөхчүүдийг судлаж эдүгээг хүртэл 10 гаруй ном товхимол гаргаад байгаа бөгөөд Норовлин сумын харьяат Улсын заан Н.Чойжамцыг Өвөрхангай аймгийн харьяатаар оноо дансанд бичигдсэнийг, Дэлгэрхаан сумын харьяат цэргийн арслан Сундуйн Содовыг 1928 онд Улсын начин цол авсныг, нисэхийн хаягтай Улсын начин Дашийн Дамдинжавыг Галшар сумын харьяат бөх болохыг тус тус тодруулан тогтоосон байна.

Энэхүү “Манлайн баясгалан” номонд даншиг наадам, арван засгийн алдар цолтой бүрэн бус судалгаагаар 95 бөх, Ардын засгийн наадамд /1921-2020 оны/ улсын цол хүртсэн болон аймгийн баяр наадмаас мөн тойргийн барилдаанаас аймгийн цол хүртсэн 400 гаруй бөх, сумын барилдаанаас цол хүртсэн 220 гаруй бөхийг номын хуудаснаа мөнхөлжээ.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ