БОР-ӨНДӨР ХОТОД "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ-ИЙН 80 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ХУВЬЧЛАХ АСУУДЛААР ТАЛУУД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

2021.08.16
Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ: ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ АСУУДЛЫГ ШУУРХАЙЛЖ, ИРЭХ 9-Р САРД БАГТААНА Энэ наймдугаар сарын хоёрны /2021.08.02/ өдөр Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Бор-Өндөр суманд ажиллаж “Монголросцветмет” ТӨҮГ, Бор...

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ: ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ АСУУДЛЫГ ШУУРХАЙЛЖ, ИРЭХ 9-Р САРД БАГТААНА

Энэ наймдугаар сарын хоёрны /2021.08.02/ өдөр Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Бор-Өндөр суманд ажиллаж “Монголросцветмет” ТӨҮГ, Бор-Өндөр УБҮ-ийн өмчит 80 орон сууцыг хувьчлах асуудлаар сумын удирдлагууд, оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, орон сууц хувьчлах асуудлыг шуурхай зохион байгуулах талаар мэдэгдэж байв.

Тэгвэл аймгийн Засаг дарга өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй тухайн асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд ирэх долоо хоногт Аймгийн Засаг дарга өөрийн биеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Монголросцветмет" ТӨҮГ-ын удирдлагуудтай Бор-Өндөр хотод ажиллаж, "Бор-Өндөр" УБҮ, сумын ЗДТГ, оршин суугчидтай уулзалт хийхээр боллоо.

Тэрбээр орон сууц хувьчлалын асуудалд талуудыг шуурхай ажиллуулж, ирэх 9-р сард багтаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдээллээ.