МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХЭМ ХҮНДТЭЙ ШАГНАЛ ХҮРТСЭН ЗҮТГЭЛТНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.08.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Улаанбаатар хотод аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар өөрийн мэргэжил, ур чадвар, авьяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан Ар...

Өнөөдөр Улаанбаатар хотод аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар өөрийн мэргэжил, ур чадвар, авьяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Хүний гавьяат эмч С.Занаа, гавьяат эмч Ж.Оюунцэцэг, Төрийн тусгай алба, ард түмэн, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэж, Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн удирдлагууд шинэхэн алдартнууддаа талархал хадгалуулж, дурсгалын зүйлс гардуулахын зэрэгцээ орон нутгийнхаа аж амьдрал, үйлс бүтээлийг танилцуулж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваад Хан Хэнтий нутгийн зон олон талархал дэвшүүлснийг уламжиллаа.МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэм хүндтэй шагнал хүртсэн сайчуудаа “Ковид-19” коронавируст халдвараас шалтгаалан аймгийн ЗДТГ-аас шат дараатай хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Хэнтий аймагт таван эрхмийг хүлээн авахаар товложээ.

Эрхэм хүндтэй төрийн шагнал хүртсэн Хан Хэнтийн алдартнууд маань нутгийн зон олондоо талархал илэрхийлж, амар мэнд эрснийг уламжилъя.