ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД БАЯН-АДРАГА СУМЫН СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРНО

2021.08.13
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
БАЯН-АДРАГА СУМЫН ТӨВ ЗАМЫН ЗАСВАР 20 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО Аймгийн Засаг дарга өчигдөр Баян-Адрага суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан аж...

БАЯН-АДРАГА СУМЫН ТӨВ ЗАМЫН ЗАСВАР 20 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

Аймгийн Засаг дарга өчигдөр Баян-Адрага суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ажилласан.

Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой дотуур байрыг “Солермед Монгол” ХХК гүйцэтгэж, одоогоос яг жилийн өмнө хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ жил тус компани улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж 200 суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн ажилд шалгарч гүйцэтгэж байна. Суурь, хана хамар ханын өргийн ажил, шалны хучилт, шавар, дотор заслын ажил дууссан.

Гадна пасадны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард хугацаандаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Харин орон нутгийн төсвөөр 127 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уурын зуухны өргөтгөл, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн гадна бохирын гүйцэтгэлийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ ондоо ашиглалтад орох аж.

Харин сумын Засаг дарга О.Лхагвадорж Баян-Адрага сумын төв замын засвартай холбогдуулан 20 сая төгрөгийн дэмжлэг хүсэхэд аймгийн Засаг дарга орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр боллоо.

2022 оны улсын төсвийн төсөлд сургуулийн хуучин байрны засвар, нэгдсэн цэвэрлэх байгууламжийн асуудлыг барихаар зураг төсөв, холбогдох материалуудыг Засгийн газарт хүргүүлээд байна.