БИНДЭР СУМЫН СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫГ ГҮЙЦЭТГЭГЧ “БҮТЭЭЛЧ ШИНЭ СОНГОЛТ” ХХК-Д ХУГАЦААТАЙ ҮҮРЭГЧ ӨГЧ, ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЛЭЭ

2021.08.12
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2020, 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан сумдад ажиллаж байна. Өмнө нь наймдугаар сарын 02, 03-ны өдөр аймгийн 22 сум, сууринд аймгийн уд...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2020, 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан сумдад ажиллаж байна. Өмнө нь наймдугаар сарын 02, 03-ны өдөр аймгийн 22 сум, сууринд аймгийн удирдлагууд дөрвөн ажлын хэсэгт хуваагдан ажиллаж, төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналтын хамт газар дээр нь очиж техникийн хяналт, дүгнэлт гаргуулсан.

Мөн нийт бүтээн байгуулалтад нэгдсэн дүгнэлт гаргаж ажил удааширсан, аймгийн Засаг дарга шийдвэр гаргах шаардлагатай ажлуудыг эрэмбэлсэн.Энэ дагуу тэрбээр Биндэр сумын удирдлагуудтай сургуулийн спорт заалны барилгын ажлын явцтай танилцлаа. Улсын төсвийн 500 сая төгрөгөөр санхүүжин баригдаж буй тус заалыг “Бүтээлч шинэ сонголт” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ханын өрлөгийн ажил, дам нуруу, баганын цутгалт хийгджээ.

2020 оны 9-р сард эхэлж тухайн ондоо ашиглалтад хүлээлгэн өгөх байсан ч он дамжсан удаашралтай ажил юм. Өөрөөр хэлбэл Аймгийн Засаг даргыг хүрэлцэн очиход гүйцэтгэгч компани ажлаа зогсоож, орхиж явсан байдалтай байв.Тиймээс гүйцэтгэгчид хугацаатай сануулга өгч, ажлаа гүйцэтгэхгүй бол Сангийн яамны хар жагсаалтад оруулах талаар мэдэгдэж, шинэ тендер зарлах боломжтой гэж үзлээ.