АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2021.08.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товл...

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосон.

Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлаад байна.Өнөөдөр аймгийн сонгуулийн хороо анхдугаар хурлаа хийж , сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм танилцуулан, баталгаа гаргуулсан бөгөөд нөхөн сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь болон сумдын сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг тус тус хэлэлцэн батлаад байна.